Эрхэм зорилго

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай шуурхай хүртээмжтэй үзүүлэх

Дэлгэрэнгүй

Мэдээ, мэдээлэл

ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ!

ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ!

Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг тунгалгийн зангилаа, уушиг, ходоод гэдсийг зонхилон гэмтээдэг зоонозын цочмог халдварт өвчин. Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой. Халдвар дамжих зам : • Шууд хавьтал (тахлаар өвчилсөн тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх..) • Агаар дусал • Дам халдвар (мэрэгч амьтдын бөөс, бүүрэгт хазуулах) • Хоол боловсруулах зам (тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу чанасан мах идэх) Нууц үе : Хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног Эмнэл зүйн хэлбэр : • Арьсны хэлбэр • Булчирхайн хэлбэр • Уушгины хэлбэр • Үжил хэлбэр • Гэдэсний хэлбэр • Залгиур хоолойн хэлбэр Шинж тэмдэг : • 38-40 хэм хүрч халуурах • Суга, цавь, хүзүү, тунгалгийн булчирхай цочих, хөдөлгөөнгүй маш их эмзэглэлтэй болох • Бүх бие булчингаар шархирч өвдөх • Толгой өвдөх • Ханиалгах • Цустай цэр гарах • Амьсгалахад хүндрэлтэй болох • Бөөлжих • Хэвлийгээр өвдөх • Суулгах Урьдчилан сэргийлэх : • Тарвага агнахгүй байх • Тарваганы мах идэхгүй байх • Түүхий эд, эрхтэнг хэрэглэхгүй байх • Тарвагыг нохойгоор бариулахгүй байх, урхи, хавхаар агнахгүй байх • Тарваганы түүхий мах эд, эрхтэнг хот суурин газарт оруулахгүй байх • Хүүхдийг тарваганы дошон дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх • Шимэгчид хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх • Тарваган тахлын эсрэг вакцин тариулах • Гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх • Гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих.., • Нохойг байнга уяатай байлгах • Үхсэн, хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх • Үхсэн тарвага, мэрэгч амьтдын тухай зоонозын өвчин судлалын төвд яаралтай мэдээлэх (70282853, 70284393) • Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөх. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

ХОВД АЙМАГТ ТАРВАГАН ТАХЛЫН СЭЖИГТЭЙ  ТОХИОЛДОЛ ГАРЛАА.

ХОВД АЙМАГТ ТАРВАГАН ТАХЛЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ГАРЛАА.

Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 27 настай, эрэгтэй “тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушигны хэлбэр” урьдчилсан оноштойгоор эмчлүүлж байна. Өвчтөн маш хүнд, олон эрхтний дутмагшилд орсон байдалтай байна. Өвчтний дүү 16 настай, эрэгтэй. Цэцэг сумын эрүүл мэндийн төвд “тарваган тахлын булчирхайн хэлбэр” урьдчилсан оноштойгоор эмчлэгдэж байна. Өвчтнүүд 6-р сарын 21-23-ны өдрүүдэд тарвага агнаж идсэн өгүүлэмжтэй. Эдгээр хүмүүсийн 1-р хавьтал 96, 2-р хавьтал 402 хүн байна. Жаргалант, Цэцэг суманд хөл хорио тогтоож, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Ховд, Баян-Өлгий аймгийн зоонозын төвийн мэргэжлийн багууд ажиллаж байна.

15-аас дээш насны иргэдийн анхааралд !!!

15-аас дээш насны иргэдийн анхааралд !!!

15-аас дээш насны иргэдийн анхааралд !!! Элэгний В,С вирус илрүүлэх шинжилгээ 2020 оны 07-р сарын 01-ний өдрөөс эхлэн төлбөртэй шинжилгээнд шилжих тул та бүхэн 07-р сарын 01-ээс өмнө ӨЭМТөв дээрээ ирж шинжилгээндээ хамрагдан уу. Жич: Шинжилгээг өндөгний цусаар түргэвчилсэн оношлуур ашиглан авах учраас хариугаа та 10-15 минутын дотор авна. ЭРҮҮЛ МЭНД ЭРХЭМ БАЯН

#ТАЛАРХАЛ

#ТАЛАРХАЛ

Чингэлтэй дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж буй "КОВИД-19 ХАЛДВАРТ ЦАР ТАХЛЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ДАДЛАГА СУРУУЛЬ"-д иргэний үүргээ ухамсарлаж идэвхтэй оролцсон #ХАРИУЦЛАГАТАЙ_ИРГЭН_ТАНД, хариуцсан ажилдаа үнэнчээр ажилласан ХЭСГИЙН АХЛАГЧ, НИЙТИЙН ЭРГҮҮЛҮҮД, УТААНЫ ЭРГҮҮЛҮҮД та бүхэндээ чин сэтгэлийн #ТАЛАРХАЛ илэрхийлье. #ЗАСАГ_ДАРГЫН_АЖЛЫН_АЛБА

Шинэ коронавирүстэй тэмцэх чиглэлээр

Шинэ коронавирүстэй тэмцэх чиглэлээр "Олон нийтийн цагдаа бэлтгэх сургалт"

"Мөнх-Үйлстэн" ӨЭМТ нь 2020 оны 04-р сарын 13 өдөр "Ковид-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд олон нийтийн цагдаа бэлтгэх сургалт уулзалтыг амжилттай зохион байгуулан ажиллаа. Цаг үетэй холбоотой мэдээ мэдээллийг хүргэсэн. Нийт 15 хэсгийн ахлагчийг хамруулсан.

Коронавирусээс сэргийлье

Коронавирусээс сэргийлье

КоронаӨЭМТ-ийн дарга Б.Оюунцэцэг 2020.03.30 өдөр Коронавируст халдвар (COVID-19)-ын үед хамгаалах хувцас, хэрэгслийг хэрэглэх заавар батлах тухай ХӨСҮТ-ийн захирлын А/34, ЭМС-ын түр заавар батлах тухай А/135 тушаалыг ажилчиддаа уншиж танилцуулж мэдээлэл өгөв.вирүсээс сэргийлье

НЭМГ-аас зохион байгуулж байгаа ХБИ-ий эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд

НЭМГ-аас зохион байгуулж байгаа ХБИ-ий эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд

ЧД-ийн 17-р хорооны "Мөнх-Үйлстэн" ӨЭМТ-ийн, Эмч Э.Цогтбаатар ЭМНА Г.Болдбат нар 2019 оны 12-р сарын 06-ны өдөр өрхүүдээр явж эрүүл мэндийн үзлэг, мэдээ мэдээллийг асран хамгаалагч нарт нь хүргэсэн. Мөн дараах эмнэлэгийн тусламж үйлчилгээг хүргэж ажилласан. Үүнд: -Зүрхний цахилгаан бичлэг -АГ-ын даралт -Сахар -Холестрин -В,С вирусын шинжилгээг авч ажиллаа.

ЧД-ийн 17-р хороо Мөнх-Үйлстэн ӨЭМТөв нь 2018.07.27 өдөр магадлан итгэмжлэлд 2 жилийн хугацаатай орсон

ЧД-ийн 17-р хороо Мөнх-Үйлстэн ӨЭМТөв нь 2018.07.27 өдөр магадлан итгэмжлэлд 2 жилийн хугацаатай орсон

ЧД-ийн 17-р хороо Мөнх-Үйлстэн ӨЭМТөв нь 2018.07.27 өдөр магадлан итгэмжлэлд 2 жилийн хугацаатай орсон

Артерийн даралт ихсэх өвчин, элэгний В,С  вирус илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгт, мобайл технологийг ашиглаж нэвтрүүлэх өдөрлөг

Артерийн даралт ихсэх өвчин, элэгний В,С вирус илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгт, мобайл технологийг ашиглаж нэвтрүүлэх өдөрлөг

ЧД-ийн17 дугаар хорооны иргэний танхимд 10.00-17.00 цагийн хооронд нийт 124 ажилчид болон иргэнийг хамруулан тус ӨЭМТ-ийн хамт олон өдөрлөг зохион байгууллаа

Стресс гэж юу вэ?

Стресс гэж юу вэ?

140 дүгээр сургуулийн багш ажилчдыг хамруулан ЧДЭМТ-ийн сэтгэц наркологийн төвийн ЭМНА Н.Дэлгэрмаа, ӨЭМТ ЭМНА Б.Хишигбуян нар "Стресс гэж юу вэ? сэвдээр сургалт зохион байгууллаа.

Гар угаахын ач холбогдол, Амны хөндийн эрүүл ахуй

Гар угаахын ач холбогдол, Амны хөндийн эрүүл ахуй

Харьяа сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд "Гар угаахын ач холбогдол", "Амны хөндийн эрүүл мэнд" сэдвүүдээр ЭМНА Б.Хишигбуян сургалтыг зохион байгуулж байна

 Гэр бүл төлөвлөлт, ХДХВ/ДОХ, БЗДХӨ, Умайн хүзүү, хөхний хорт хавдарын эрт илрүүлгийн ач холбогдол

Гэр бүл төлөвлөлт, ХДХВ/ДОХ, БЗДХӨ, Умайн хүзүү, хөхний хорт хавдарын эрт илрүүлгийн ач холбогдол

2018 оны 05 сарын 10-ны өдөр 15.00-16.00 цагийн хооронд Иргэний танхимд ӨЭМТ-ийн их эмч Г.Баасантогтох, Д.Жавзмаа, ЭМНА Б.Хишигбуян нар Гэр бүл төлөвлөлт, ХДХВ/ДОХ, БЗДХӨ, Умайн хүзүү, хөхний хорт хавдарын эрт илрүүлгийн ач холбогдол сэдвүүдээр 35 эмэгтэйчүүддийг хамруулан сургалт зохион байгууллаа.