Мэдээний ангилал
Сүүлийн мэдээ
- 2017-11-04
Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, 2017 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгосонтой холбогдуулан тус хорооны Ажлын алба, Мөнх үйлстэн ӨЭМТ, хорооны Цагдаагийн хэсэг хамтран 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр албан хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс хорооны цогцолбор байрнаас Чингэлтэйн зуслангийн чиглэлд нийт 32 ажилтан, албан хаагчдыг хамруулан явган аяллыг зохион байгууллаа.
- 2018-04-23
Хүүхдийн жингийн алдагдлыг нөхөн сэргээр сургалтыг ЧДИТХ, ЧДЭМТ, Улаанзагалмайн хороо, Хорооны засаг даргын ажлын албатай хамтран 2018 оны 04 сарын 09-наас 04 сарын 20-ны 12 өдрийн хугацаанд зохион байгуулж ажиллалаа. Тус сургалтанд жингийн алдагдалтай 11 хүүхдийг 12 өдрийн турш хоолны сургалтыг ЭМНА, ЭМССТ, ӨЭМТ-ийн эмч, сувилагч нар хамтран зохион байгууллаа. Нэмэгдэл хоол тэжээл бэлтгэх сургалтыг явуулахад ЧДИТХ-аас хүнсний бүтээгдэхүүнийг олгосон. Хүүхдийн жингийн алдагдлыг нөхөн сэргээх сургалтын үйл ажиллагаанд очсон 11 айлын хүүхдүүдэд хоол тэжээлийн болон нэмэгдэл хоолны сургалтыг явуулж өдөр өдөрт шинэ хоол хийх аргыг эцэг, эхчүүдэд зааж сургасан. Мөн өрхийн эрүүл мэндийн төвийн сургалтын өрөөнд эцэг эхчүүд болон Хоолны сургалтын үр дүнд хүүхдүүд 100-300гр жин нэмэгдсэн.
- 2018-02-02
Сургалт 2018 оны 02 сарын 02-ны 11.00-13.00 цагийн хооронд хорооны 52 иргэнийг хамруулан ЗӨСҮТ-ийн тэргүүлэх зэрэгтэй эмч Ц.Отгонцэцэг, тус төвийн ажилтан С.Түдэвванчиг "Галзуу өвчнөөс сэргийлье", ӨЭМТ-ийн ЭМНА Б.Хишигбуян, ЭМССТ Д.Ядмаа "Ахуйн осол гэмтлээс сэргийлье" сэдвүүдээр хамтран сургалт зохион байгууллаа. Хамтран ажилласан ЗӨСҮТ-ийн хамт олон болон хорооны хэсгийн ахлагч нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.
- 2017-08-24
2017 оны 08 сарын 24 Булагтай цэцэрлэгт хүрээлэнд Элэгний В,С вирусын шинжиллгээнд хэрхэн хамрагдах талаар өдөрлөгийг зохион байгууллаа.
- 2017-12-04
Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хорооны ИНХ, Засаг даргын ажлын алба, ААНБ хамтран #Спортоор_нөхөрлөе нөхөрсөг тэмцээнийг 2017оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээн сагсан бөмбөг, шатрын төрлөөр нийт 9 багийн дунд зохиогдож сагсан бөмбөгийн төрөлд 1-р байранд ААНБ-ын баг тамирчид шилжин явах цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, 2-р байранд Олон нийтийн заал, 3-р байранд хорооны Цагдаагийн хэсэг өргөмжлөл, медаль мөнгөн шагналаар тус тус шагнууллаа. Эрэгтэй шатрын төрөлд 1- байранд Үржих жаргал дэлгүүрийн төлөөлөл шатарчин Г.Гомбо-Очир, 2-р байранд Уран мандал дэлгүүрийн төлөөлөл шатарчин Б.Дамдинбазар, 3-р байранд Цагдаагийн хэсгийг төлөөлж З.Бямбажав, эмэгтэй шатрын төрөлд Уран мандал дэлгүүрийг төлөөлж М.Уугантамир 1-р байранд, 103-р цэцэрлэгийг төлөөлж А.Хаш-Эрдэнэ 2-р байр, Мөнх үйлстэн ӨЭМТ-ийг төлөөлж Б.Баярсайхан 3-р байранд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Тэмцээнд оролцсон нийт байгууллагуудын баг тамирчид, хөгжөөн дэмжигчид, шүүгч нартаа баярлалаа.
- 2017-05-26
“Хүүхдийн өсөлт хөгжлийн дэмжье" сургалт өрхийн эрүүл мэндийн төвийн сургалтын танхимд 7 хоног болгоны Лхагва гариг 13.00 цагаас зохион байгуулагдаж байна. Эцэг эхчүүд та бүхэн сургалтандаа идэвхитэй хамрагдана уу.