Эрүүл мэндээ хамгаалах сарын аян

Эрүүл мэндээ хамгаалах сарын аян

Иргэний танхимд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас 4-р сарыг #Эрүүл_мэндээ_хамгаалах_сарын_аян болгож зарласан.
Аяны хүрээнд Элэгний архаг үрэвсэл Халдварт бус өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх сургалтыг их эмч Г.Наранцацрал явууллаа.
Аяны хүрээнд 17-р хорооны зорилтот бүлгийн 29 иргэдийг "Мөнх-Үйлстэн" ӨЭМТ-ийн эмч сувилагч нартай хамтран үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж байна. Үүнд:

  • -Сахар
  • -Холестрин
  • -Элэгний В/С вирус
  • -Хавдрын маркер
  • -ДОХ, БЗХӨ
  • -Зүрхний бичлэг
  • -ЭХО
  • -Биеийн жингийн индекс
  • -Ерөнхий эмчийн үзлэг зөвлөгөө

Эрүүл мэндээ хамгаалах сарын аян 2017 оын 04 сарын 06-27-ны өдрүүдэд 1-19 хороодын Иргэний танхимаар шат дараатай сургалт, үзлэг шинжилгээний нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж, үргэлжилнэ.
Тус үзлэг, шижилгээг хамтран зохион байгуулсан Мөнх-Үйлстэн ӨЭМТ-ийн хамт олон болон идэвхитэй хүрэлцэн ирж оролцсон иргэд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Үзлэг шинжилгээний явцтай Иргэний оролцоо олон нийттэй харилцах хэлтэсийн дарга Т.Уламбаяр ирж танилцав.