Сайн хяналтаас Эрүүл эх-Эрүүл хүүхэд

Сайн хяналтаас Эрүүл эх-Эрүүл хүүхэд

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас 4-р сарыг #Эрүүл_мэндээ_хамгаалах_сарын_аян болгож зарласан. Тус аяны хүрээнд эхийн эндэгдлийг бууруулах зорилгоор зохион байгуулагдаж буй "Сайн хяналтаас Эрүүл эх-Эрүүл хүүхэд" сургалт боллоо. Уг арга хэмжээнд ЧД-ийн ЭМН-ийн 17 дугаар хороо хариуцсан эх барих эмэгтэйчүүдийн эмч Б. Баасанжаргал оролцож "Нөхөн үржихүйн эрүүл мэнд", "Эрхтэн тогтолцооны эмгэг" сэдвээр сургалт явуулж, “Мөнх-Үйлстэн” өрхийн эмнэлэгтэй хамтарч үзлэг оношилгоо хийж мэдээлэл зөвлөгөө өгч ажиллав. Нийт 29 иргэн хамрагдав. /2017.04.25/