Хүүхдийн түлэгдэлт-Эцэг эхийн хариуцлагаас

Хүүхдийн түлэгдэлт-Эцэг эхийн хариуцлагаас

      2017 оны 01-р сарын 15-ны өдрөөс 02-р сарын 28-ныг хүртэл зохион байгуулагдсан “Хүүхдийн түлэгдэлт-Эцэг эхийн хариуцлагаас” сэдвийн дор ЧД-ийн 17-р хорооны иргэний танхимд 174 цэцэрлэгийн их эмч Ц.Ургамалцэцэгтэй хамтран 2 удаагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. 2017 оны 02 сарын 16-ны өдөр 0-5 насны цэцэрлэгт хамрагдаагүй 28 эцэг эхийг хамруулан сургалтыг зохион байгуулсан. Сургалт эхлэхийн өмнө болон дууссаны дараа  мэдлэг шалгах сорил тестийг  ЭМССТ Ж.Бадамцэцэг авсан. Эцэг эхчүүдэд гарын авлага бэлтгэж тараасан. 2017 оны 02 сарын 20-ны өдөр 174 цэцэрлэгийн 22 эцэг эхчүүдийг хамруулж “Ахуйн осол гэмтлээс сэргийлье”, “Зам тээврийн осол гэмтлээс сэргийлье” сэдэвт 100ш гарын авлага тараасан.