Мэдээний ангилал
Сүүлийн мэдээ
- 2018-02-02
Сургалт 2018 оны 02 сарын 02-ны 11.00-13.00 цагийн хооронд хорооны 52 иргэнийг хамруулан ЗӨСҮТ-ийн тэргүүлэх зэрэгтэй эмч Ц.Отгонцэцэг, тус төвийн ажилтан С.Түдэвванчиг "Галзуу өвчнөөс сэргийлье", ӨЭМТ-ийн ЭМНА Б.Хишигбуян, ЭМССТ Д.Ядмаа "Ахуйн осол гэмтлээс сэргийлье" сэдвүүдээр хамтран сургалт зохион байгууллаа. Хамтран ажилласан ЗӨСҮТ-ийн хамт олон болон хорооны хэсгийн ахлагч нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.
- 2018-05-15
140 дүгээр сургуулийн багш ажилчдыг хамруулан ЧДЭМТ-ийн сэтгэц наркологийн төвийн ЭМНА Н.Дэлгэрмаа, ӨЭМТ ЭМНА Б.Хишигбуян нар "Стресс гэж юу вэ? сэвдээр сургалт зохион байгууллаа.
- 2017-10-26
Харъяа 140-р сургууль, 222, 174, 103-р цэцэрлэгүүдэд "Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх" үзлэгийг хийж дууслаа.
- 2017-11-17
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх үүднээс хорооныхоо ойр орчимын цас мөсөө Засаг даргын ажлын алба, өрхийн эмнэлэг, Цагдаа хамтран цэвэрлэлээ. Харъяа 140 дүгээр бага сургууль, 174,222 дугаар цэцэрлэг ойр орчмын цас мөсөө цэвэрлэж байна. Цэвэрлэгээндээ идэвхитэй оролцсон байгууллага хамт олондоо баярлалаа.
- 2017-10-06
2017 оны 10 сарын 06 нд 13.00 цагаас 15.00 цаг хүртэл 17 дугаар хорооны иргэний танхимд хорооны ахмадуудыг хамруулан "Эрүүл насжилт" сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар ахмадуудын артерийн даралт, өндөр жинг үзэж зүрхний цахилгаан бичлэг хийсэн. Мөн "Ахмадын эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн" сэдвээр их эмч Г.Наранцацрал, Томуу , томуу төст өвчнөөс сэргийлье сэдвээр ЭМНА Б.Хишигбуян нар сургалтыг заалаа. Сургалтанд 3 төрлийн 150 ш гарын авлага тарааж гарын бэлэг өгсөн. Хамтран ажилласан" Монос" фрамын эмч төлөөлөгч нартаа баярлалаа.
- 2019-10-01
ЧД-ийн 17-р хороо Мөнх-Үйлстэн ӨЭМТөв нь 2018.07.27 өдөр магадлан итгэмжлэлд 2 жилийн хугацаатай орсон