ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ!

ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ!

Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг тунгалгийн зангилаа, уушиг, ходоод гэдсийг зонхилон гэмтээдэг зоонозын цочмог халдварт өвчин. Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой. Халдвар дамжих зам : • Шууд хавьтал (тахлаар өвчилсөн тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх..) • Агаар дусал • Дам халдвар (мэрэгч амьтдын бөөс, бүүрэгт хазуулах) • Хоол боловсруулах зам (тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу чанасан мах идэх) Нууц үе : Хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног Эмнэл зүйн хэлбэр : • Арьсны хэлбэр • Булчирхайн хэлбэр • Уушгины хэлбэр • Үжил хэлбэр • Гэдэсний хэлбэр • Залгиур хоолойн хэлбэр Шинж тэмдэг : • 38-40 хэм хүрч халуурах • Суга, цавь, хүзүү, тунгалгийн булчирхай цочих, хөдөлгөөнгүй маш их эмзэглэлтэй болох • Бүх бие булчингаар шархирч өвдөх • Толгой өвдөх • Ханиалгах • Цустай цэр гарах • Амьсгалахад хүндрэлтэй болох • Бөөлжих • Хэвлийгээр өвдөх • Суулгах Урьдчилан сэргийлэх : • Тарвага агнахгүй байх • Тарваганы мах идэхгүй байх • Түүхий эд, эрхтэнг хэрэглэхгүй байх • Тарвагыг нохойгоор бариулахгүй байх, урхи, хавхаар агнахгүй байх • Тарваганы түүхий мах эд, эрхтэнг хот суурин газарт оруулахгүй байх • Хүүхдийг тарваганы дошон дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх • Шимэгчид хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх • Тарваган тахлын эсрэг вакцин тариулах • Гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх • Гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих.., • Нохойг байнга уяатай байлгах • Үхсэн, хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх • Үхсэн тарвага, мэрэгч амьтдын тухай зоонозын өвчин судлалын төвд яаралтай мэдээлэх (70282853, 70284393) • Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөх. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Дэлгэрэнгүй
ХОВД АЙМАГТ ТАРВАГАН ТАХЛЫН СЭЖИГТЭЙ  ТОХИОЛДОЛ ГАРЛАА.

ХОВД АЙМАГТ ТАРВАГАН ТАХЛЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ГАРЛАА.

Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 27 настай, эрэгтэй “тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушигны хэлбэр” урьдчилсан оноштойгоор эмчлүүлж байна. Өвчтөн маш хүнд, олон эрхтний дутмагшилд орсон байдалтай байна. Өвчтний дүү 16 настай, эрэгтэй. Цэцэг сумын эрүүл мэндийн төвд “тарваган тахлын булчирхайн хэлбэр” урьдчилсан оноштойгоор эмчлэгдэж байна. Өвчтнүүд 6-р сарын 21-23-ны өдрүүдэд тарвага агнаж идсэн өгүүлэмжтэй. Эдгээр хүмүүсийн 1-р хавьтал 96, 2-р хавьтал 402 хүн байна. Жаргалант, Цэцэг суманд хөл хорио тогтоож, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Ховд, Баян-Өлгий аймгийн зоонозын төвийн мэргэжлийн багууд ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
15-аас дээш насны иргэдийн анхааралд !!!

15-аас дээш насны иргэдийн анхааралд !!!

15-аас дээш насны иргэдийн анхааралд !!! Элэгний В,С вирус илрүүлэх шинжилгээ 2020 оны 07-р сарын 01-ний өдрөөс эхлэн төлбөртэй шинжилгээнд шилжих тул та бүхэн 07-р сарын 01-ээс өмнө ӨЭМТөв дээрээ ирж шинжилгээндээ хамрагдан уу. Жич: Шинжилгээг өндөгний цусаар түргэвчилсэн оношлуур ашиглан авах учраас хариугаа та 10-15 минутын дотор авна. ЭРҮҮЛ МЭНД ЭРХЭМ БАЯН

Дэлгэрэнгүй
#ТАЛАРХАЛ

#ТАЛАРХАЛ

Чингэлтэй дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж буй "КОВИД-19 ХАЛДВАРТ ЦАР ТАХЛЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ДАДЛАГА СУРУУЛЬ"-д иргэний үүргээ ухамсарлаж идэвхтэй оролцсон #ХАРИУЦЛАГАТАЙ_ИРГЭН_ТАНД, хариуцсан ажилдаа үнэнчээр ажилласан ХЭСГИЙН АХЛАГЧ, НИЙТИЙН ЭРГҮҮЛҮҮД, УТААНЫ ЭРГҮҮЛҮҮД та бүхэндээ чин сэтгэлийн #ТАЛАРХАЛ илэрхийлье. #ЗАСАГ_ДАРГЫН_АЖЛЫН_АЛБА

Дэлгэрэнгүй
Шинэ коронавирүстэй тэмцэх чиглэлээр

Шинэ коронавирүстэй тэмцэх чиглэлээр "Олон нийтийн цагдаа бэлтгэх сургалт"

"Мөнх-Үйлстэн" ӨЭМТ нь 2020 оны 04-р сарын 13 өдөр "Ковид-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд олон нийтийн цагдаа бэлтгэх сургалт уулзалтыг амжилттай зохион байгуулан ажиллаа. Цаг үетэй холбоотой мэдээ мэдээллийг хүргэсэн. Нийт 15 хэсгийн ахлагчийг хамруулсан.

Дэлгэрэнгүй
Коронавирусээс сэргийлье

Коронавирусээс сэргийлье

КоронаӨЭМТ-ийн дарга Б.Оюунцэцэг 2020.03.30 өдөр Коронавируст халдвар (COVID-19)-ын үед хамгаалах хувцас, хэрэгслийг хэрэглэх заавар батлах тухай ХӨСҮТ-ийн захирлын А/34, ЭМС-ын түр заавар батлах тухай А/135 тушаалыг ажилчиддаа уншиж танилцуулж мэдээлэл өгөв.вирүсээс сэргийлье

Дэлгэрэнгүй
НЭМГ-аас зохион байгуулж байгаа ХБИ-ий эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд

НЭМГ-аас зохион байгуулж байгаа ХБИ-ий эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд

ЧД-ийн 17-р хорооны "Мөнх-Үйлстэн" ӨЭМТ-ийн, Эмч Э.Цогтбаатар ЭМНА Г.Болдбат нар 2019 оны 12-р сарын 06-ны өдөр өрхүүдээр явж эрүүл мэндийн үзлэг, мэдээ мэдээллийг асран хамгаалагч нарт нь хүргэсэн. Мөн дараах эмнэлэгийн тусламж үйлчилгээг хүргэж ажилласан. Үүнд: -Зүрхний цахилгаан бичлэг -АГ-ын даралт -Сахар -Холестрин -В,С вирусын шинжилгээг авч ажиллаа.

Дэлгэрэнгүй
ЧД-ийн 17-р хороо Мөнх-Үйлстэн ӨЭМТөв нь 2018.07.27 өдөр магадлан итгэмжлэлд 2 жилийн хугацаатай орсон

ЧД-ийн 17-р хороо Мөнх-Үйлстэн ӨЭМТөв нь 2018.07.27 өдөр магадлан итгэмжлэлд 2 жилийн хугацаатай орсон

ЧД-ийн 17-р хороо Мөнх-Үйлстэн ӨЭМТөв нь 2018.07.27 өдөр магадлан итгэмжлэлд 2 жилийн хугацаатай орсон

Дэлгэрэнгүй
Артерийн даралт ихсэх өвчин, элэгний В,С  вирус илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгт, мобайл технологийг ашиглаж нэвтрүүлэх өдөрлөг

Артерийн даралт ихсэх өвчин, элэгний В,С вирус илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгт, мобайл технологийг ашиглаж нэвтрүүлэх өдөрлөг

ЧД-ийн17 дугаар хорооны иргэний танхимд 10.00-17.00 цагийн хооронд нийт 124 ажилчид болон иргэнийг хамруулан тус ӨЭМТ-ийн хамт олон өдөрлөг зохион байгууллаа

Дэлгэрэнгүй
Стресс гэж юу вэ?

Стресс гэж юу вэ?

140 дүгээр сургуулийн багш ажилчдыг хамруулан ЧДЭМТ-ийн сэтгэц наркологийн төвийн ЭМНА Н.Дэлгэрмаа, ӨЭМТ ЭМНА Б.Хишигбуян нар "Стресс гэж юу вэ? сэвдээр сургалт зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Гар угаахын ач холбогдол, Амны хөндийн эрүүл ахуй

Гар угаахын ач холбогдол, Амны хөндийн эрүүл ахуй

Харьяа сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд "Гар угаахын ач холбогдол", "Амны хөндийн эрүүл мэнд" сэдвүүдээр ЭМНА Б.Хишигбуян сургалтыг зохион байгуулж байна

Дэлгэрэнгүй
 Гэр бүл төлөвлөлт, ХДХВ/ДОХ, БЗДХӨ, Умайн хүзүү, хөхний хорт хавдарын эрт илрүүлгийн ач холбогдол

Гэр бүл төлөвлөлт, ХДХВ/ДОХ, БЗДХӨ, Умайн хүзүү, хөхний хорт хавдарын эрт илрүүлгийн ач холбогдол

2018 оны 05 сарын 10-ны өдөр 15.00-16.00 цагийн хооронд Иргэний танхимд ӨЭМТ-ийн их эмч Г.Баасантогтох, Д.Жавзмаа, ЭМНА Б.Хишигбуян нар Гэр бүл төлөвлөлт, ХДХВ/ДОХ, БЗДХӨ, Умайн хүзүү, хөхний хорт хавдарын эрт илрүүлгийн ач холбогдол сэдвүүдээр 35 эмэгтэйчүүддийг хамруулан сургалт зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
12 өдрийн нэмэгдэл хоолны сургалт

12 өдрийн нэмэгдэл хоолны сургалт

Хүүхдийн жингийн алдагдлыг нөхөн сэргээр сургалтыг ЧДИТХ, ЧДЭМТ, Улаанзагалмайн хороо, Хорооны засаг даргын ажлын албатай хамтран 2018 оны 04 сарын 09-наас 04 сарын 20-ны 12 өдрийн хугацаанд зохион байгуулж ажиллалаа. Тус сургалтанд жингийн алдагдалтай 11 хүүхдийг 12 өдрийн турш хоолны сургалтыг ЭМНА, ЭМССТ, ӨЭМТ-ийн эмч, сувилагч нар хамтран зохион байгууллаа. Нэмэгдэл хоол тэжээл бэлтгэх сургалтыг явуулахад ЧДИТХ-аас хүнсний бүтээгдэхүүнийг олгосон. Хүүхдийн жингийн алдагдлыг нөхөн сэргээх сургалтын үйл ажиллагаанд очсон 11 айлын хүүхдүүдэд хоол тэжээлийн болон нэмэгдэл хоолны сургалтыг явуулж өдөр өдөрт шинэ хоол хийх аргыг эцэг, эхчүүдэд зааж сургасан. Мөн өрхийн эрүүл мэндийн төвийн сургалтын өрөөнд эцэг эхчүүд болон Хоолны сургалтын үр дүнд хүүхдүүд 100-300гр жин нэмэгдсэн.

Дэлгэрэнгүй
#Эрүүл #иргэн-#Өрхийн #хөгжил аян

#Эрүүл #иргэн-#Өрхийн #хөгжил аян

#Эрүүл #иргэн-#Өрхийн #хөгжил аян үргэлжлэж байна. Дүүргийн ИТХ-ын Ажлын алба, дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран 4-р сарыг эрүүл мэндээ хамгаалах сар болгон зарлаж "Эрүүл иргэн - Өрхийн хөгжил" сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж байна. Аяны хүрээнд 2018.04.17-ны өдөр 17 дугаар хорооны Иргэний танхимд орчны эрүүл ахуйн бохирдолоос үүдэлтэй "Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх", Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг таниулан сурталчлах сургалт, мэдээллийг өрхийн Эрүүл мэндийн төвийн Эрүүл мэнд, нийгмийн ажилтан Б.Хишигбуян иргэдэд өглөө. Сургалтад дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Засаг дарга В.Хүрэлбаатар, ИТХ-ын Тэргүүлэгч Х.Алтаншагай, ИТХ-ын Төлөөлөгч Д.Мөнхтөр болон тус хорооны 38 иргэн оролцлоо.

Дэлгэрэнгүй
Архигүй орчин-Бидний ирээдүй өдөрлөг

Архигүй орчин-Бидний ирээдүй өдөрлөг

хорооны Ажлын алба, "Мөнх-Үйлстэн" ӨЭМТ, хорооны Цагдаагийн хэсэг, ЧДЭМТ-ийн сэтгэц наркологийн төв, ХДХВ/ДОХ кабинет, Иргэний танхим хамтран "Архигүй орчин, Бидний ирээдүй" өдөрлөгийг зохион байгууллаа. Уг өдөрлөгөөр шинжилгээ, ЭКГ, ерөнхий үзлэг "Архи, эрүүл мэнд" сэдэвт сургалтыг явууллаа.

Дэлгэрэнгүй